Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний арваннэгэнсарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

ҮСХ-ны үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил" Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувь, өмнөх сараас 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувь гарсны 2.1 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Тухайлбал,

Харин төлбөрийн тэнцэл 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 257.4 сая ам долларын алдагдалтай гарсан байна. Тухайлбал, урсгал данс 2023 оны эхний 10 сард 289.3 сая ам долларын ашигтай байсан бол 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам долларын алдагдалтай гарчээ.

Үүнд,

Харин санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх жилийн мөн үеэс 1.4 тэрбум ам доллароор өссөн байна. Үүнд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын дансны тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 618.1 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Мөн багцын хөрөнгө оруулалтын дансны ашиг 319.2 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ.

Аж үйлдвэрийн салбарын тухайд нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай олборлолт 1.5 их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 132.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (7.8%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.2 (14.5%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 410.4 (4.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна" хэмээн мэдээллээ.