CS2 Мажорын Playoffs-т шалгарсан анхны Ази баг, Монголын "The MongolZ" шөвгийн наймд Европ тивийн төлөөлөл, дэлхийн чансааны 6-д жагсаж буй "MOUZ" багтай өнөөдөр тоглолоо.  Улмаар "The MongolZ" хожигдож, тэмцээнээ өндөрлөлөө. Харин "MOUZ" баг "Ancient" болон "Nuke" дээр дараалан хожиж, хагас шигшээд шалгарсан юм.

The MongolZ баг "HEROIC" багийг 2-1 гэсэн харьцаатай буулган авч, плей-оффт арванхоёрдугаар сарын 6-нд шалгарсан. Ийнхүү Ази тивээс анх удаагаа Мэйжорын плей-оффын шатанд шалгарч байгаа баг нь "The MongolZ" болж, түүх бүтээлээ.