БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёоль мягмар гаргийн орой онц байдлын дэглэм зарласнаар тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт воны ханш ам.долларын эсрэг 1.9 хувиар суларсан. Энэ нь сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшин юм. Мөн Kospi хөрөнгийн биржийн индекс 2 хувиар унасан юм. Харин лхагва гаргийн үүрээр онц байдлын дэглэм цуцлагдсанаар воны ханш эргэн сэргэж байна. Одоогоор воны ам.доллартай харьцах ханш 1.4 хувиар чангарч 1408.63 вон болжээ.

Улс төрийн эмх замбараагүй байдлын улмаас санхүүгийн зах зээлд савлагаа үүссэний дараа БНСУ-ын Сангийн яам яаралтай хуралдан хязгааргүй хөрвөх чадвартай 35 тэрбум долларын бонд гаргахаа мэдэгдсэнээр үндэсний валютын ханш чангарч эхэлжээ.