Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийт ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын хувьд энэ жил “Хүний эрхийг дээдлэн Зөв чигт урагшлая” уриа дэвшүүлжээ.
Монгол Улс нь нийт хүн амын дунд ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд ордог ч эрсдэлт бүлгийн хүн амын дунд халдварын төвлөрсөн тархалттай гэж үздэг. 1992 оноос өнөөдрийг хүртэл ХДХВ-ийн халдвартай нийт 388 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 66 нь нас барсан байна.
Бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдлын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжин халдварлажээ. Мөн эхээс хүүхдэд жирэмсэн, төрөх үед, хөхний сүүгээр халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд нийт ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа 20 эмэгтэй 35 хүүхэд төрүүлсэн, үүнээс 14 эх давтан төржээ..
Нийт тохиолдлуудыг хүйсийн чиг баримжаагаар авч үзвэл 15.5 хувийг эмэгтэйчүүд, 84.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Мөн бүртгэгдсэн тохиолдлуудыг оношлогдох үеийн насны бүлгээр авч үзвэл нийт тохиолдлын 54.1%-ийг 25-39 насныхан (19.8% нь 30-34 нас, 18.8% нь 25- 29 нас, 15.5% нь 35-39 нас) эзэлж байна.