Монголын үндэсний циркийн жүжигчин Э.Лхагва-Очир Франц улсын Гринобле хотод зохиогдсон Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд оролцож Алтан цомын эзэн боллоо. Тус тэмцээнд Э.Лхагва-Очир дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлжээ.