Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн соёрхолт,  урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын "Сэрсэн тал", "Аав ээж хоёр минь" бүтээлийн 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт маргааш /2024.11.25/Соёлын төв өргөөнд болно.

"Сэрсэн тал" бүтээлийн 37 жилийн хүндэтгэлийн тоглолтын үеэр Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатартай ярилцахад “Сэрсэн тал”-ын 30, 33, 35 жилийн ойг тэмдэглэж байсан. 30 жилээс хойш жил жилийн арваннэгдүгээр сард тоглолтыг зохион байгуулъя гэж шийдсэн ч 31, 32 дахь тоглолт зохион байгуулах гэтэл ивээн тэтгэгч олдоогүйн улмаас чадаагүй. 36 дахийг зохион байгуулах гэтэл жинхэнэ хатуу хол хориотой үе байж таарсан. Тиймээс энэ жилээс эхлэн жил бүр “Сэрсэн тал” тоглолтыг арваннэгдүгээр сард зохион байгуулж байна. Хүн бүрийн хүсэн хүлээдэг, “Сэрсэн тал”-д орох юмсан гэсэн уран бүтээлчдийн цагаан атаархлыг төрүүлсэн тоглолт хийнэ гэж төлөвлөж байна” хэмээж байсан юм.

Тоглолтод дараах уран бүтээлчид оролцоно. Тодруулбал,  Удирдаач: Ардын жүжигчин Ч.Чинбат Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү Соёлын тэргүүний ажилтан Э.Мөнхбаяр Гоцлол уран бүтээлчид: Ардын жүжигчин А.Долгор /Дуучин/ Ардын жүжигчин Д.Жаргалсайхан /Чингис хаан хамтлаг/ Гавьяат жүжигчин Ч.Насантогтох /Дуучин/ Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн /Харанга хамтлаг/ Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр /Хурд хамтлаг/ Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ /Ятгач/ Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат /Никитон хамтлаг/ Гавьяат жүжигчин С.Наран /Дуучин/ Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа /Дуучин/ Гавьяат жүжигчин Ө.Уянга /Дуучин/ Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир /Дуучин/ Соёлын тэргүүний ажилтан Б.Энхнаран /Дуучин/ Соёлын тэргүүний ажилтан М.Даваадорж /Дуучин/ Соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал /Дуучин/ Соёлын тэргүүний ажилтан Э.Отгонбат /Дуучин/ Соёлын тэргүүний ажилтан А.Наранбаатар /Дуучин/ Соёлын тэргүүний ажилтан Д.Шинэцог-Гени /Морин хуурч/ Соёлын тэргүүний ажилтан Ц.Амарболд /Дуучин/ Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү /Дуучин/ Дуучин Б.Чинбаатар /Дуучин/ Дуучин А.Отгонболд /Дуучин/ Дуучин Т.Санжаа /Дуучин/ Үндэсний урлагийн их театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.