Бодь Интернэшнл ХХК (Бодь групп) нь энэ оны 3 дугаар сард жил бүр уламжлал болгон олон нийтийн дунд зарладаг нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөр сонгон шалгаруулалтаа зохион байгуулсан. Уг сонгон шалгаруулалтад шалгарсан төслүүдийн нэг нь Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА) ТББ-ын санаачилсан “Дулаан байшин, тухтай амьдрал” төсөл юм. Төсөл нь дулаан алдагдал ихтэй байшинд амьдардаг 2 айл өрхийг сонгон, технологийн дагуу бүтэн дулаалга хийж, хэмжилт хийн, үр дүнг олон нийтэд танилцуулах замаар иргэдийг байшингаа зөв дулаалах тал дээр мэдлэг олгох зорилготой.
Энэхүү төслийг тус группийн бүрэлдэхүүнд багтдаг Бодь Пропертийз ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлэх болсон. Төслийг хэрэгжүүлэгч МБҮА ТББ нь дулаалах ажлыг энэ ондоо багтаан зохион байгуулах (байшингийн дээвэр, хана, суурь дулаалах, цонх солих) юм. Энэ хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 12-нд Бодь Пропертийз ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр, МБҮА ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх нар хамтран ажиллах гэрээ байгуулав. Улмаар энэ сарын 19-нд 2 айл өрхийн байшинг дулаалах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Энэхүү сонгон шалгаруулалт 2024 оны 11 дүгээр сарын 25-ныг дуустал явагдана.
Ингэхдээ тодорхой шалгуур хангасан эхний 10 айл өрхөд камертай хэмжилт хийх бөгөөд зөвхөн шалгарсан 2 айл өрхөд бүтэн дулаалга хийж, МБҮА ТББ-ын хамтран хэрэгжүүлдэг “Дулаан шийдэл II” төслийн хүрээнд өвлийн хэмжилт хийн, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж суурилуулж, үр дүнг хэмжих болно.
“Дулаан байшин, тухтай амьдрал” төслийн үндсэн шалгуур:
Бусад мэдээлэл:
Анхаарах зүйл:
Сонгон шалгаруулалтад материалаа илгээх заавар:
Дэлгэрэнгүй мэдээллийг +(976) 7011-1515, 8001-9000 дугаарын утаснаас авч болно. Төслийн сонгон шалгаруулалтад оролцогчийн асуулгыг төслийн үндсэн шалгуурыг хангасан гэж үзэж байвал 2024.11.25-ны дотор үнэн зөв, гүйцэд бөглөнө үү.
Асуулга бөглөх холбоос: Асуулга бөглөж илгээх бол энд дарна уу
Асуулга бөглөх холбоос: Асуулга бөглөж илгээх бол энд дарна уу
Бодь Пропертийз ХХК нь 1997 онд байгуулагдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө, барилга угсралтын ажлын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг иж бүрнээр нь гүйцэтгэгч байгууллага юм. Тус компани улс орныхоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажилд идэвхтэй оролцож, олон төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.