Өчигдрөөс (2024.11.19) эхлэн зарим эцэг эхийн төлөөлөл папиллома вирусний эсрэг вакциныг хүүхдүүддээ хийлгэхгүй хэмээж буй. Мөн олон нийтийн сүлжээнд уг вакцин нь үргүй болгодог, алцгеймар өвчин үүсгэдэг гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийхээр болжээ.