УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23.1 их наяд төгрөг байх бөгөөд 26.4 их наяд төгрөгийн зарлагатай байхаар баталсан юм.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар дараах орлогыг төсөвт төвлөрүүлнэ.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2025 онд дор дурдсан төсвийг зарцуулна.
2025 онд хөрөнгө оруулалтад 3.9 их наяд төгрөг зарцуулна.
Орон нутагт нийт 527 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Харин орон нутгаас нийт 1.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ.
Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын төсвийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлав. Тодруулбал, 2025 оны төсвийн хуулийг баталсны дараа төсвийг ирэх арванхоёр, нэгдүгээр сард багтаан тодотгох агуулга бүхий тогтоолын төслийг баталсан юм.