Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 11-ний /2024.10.11/ өдөр орон даяар зохион байгуулагдсан. Сонгуулийн дүнд байгуулагдсан аймгийн ИТХ-ууд хуралдаж, ИТХ-ын дарга, Засаг дарга нараа сонгоод буй. Ирэх дөрвөн жилд 21 аймгийг удирдах Засаг дарга нарыг танилцуулж байна.

1.Архангай-Б.Цэрэннадмид

Ес дэх удаагийн орон нутгийн сонгуулиар бүрдсэн Архангай аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 21-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдсан. Архангай аймгийн Засаг даргад аймгийн ИТХ-ын төлөөлөгч, одоогийн Засаг дарга Б.Цэрэннадмидыг нийт төлөөлөгчдийн 95.1 хувийн саналаар дэмжсэн юм.

Б.Цэрэннадмид нь 1984 онд төрсөн, ам бүл тавуулаа амьдардаг.

Боловсрол:

1991-1999 онд Булган сумын дунд сургууль,

1999-2001 онд Эрдэнэбулган сумын “Хүмүүн” 3 дугаар сургууль,

2001-2005 онд Соёлын дээд сургуулийг Музейн арга зүйч-Жуулчин зохион байгуулагч мэргэжлээр,

2011-2012 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежерээр,

2018-2019 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежерээр магистрын зэрэг хамгаалжээ.

Ажил эрхлэлт:

2005-2008 онд Соёлын дээд сургуульд багш,

2009-2011 онд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургалт эрхэлсэн дэд захирал,

2011-2016 онд аймгийн Музейн захирал,

2016-2020 онд аймгийн ЗДТГ-ын дарга,

2020 оноос аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга,

2023 оны 02 сарын 15-наас аймгийн Засаг дарга

Сонгуульт ажил:

2008-2012 онд Булган сумын ИТХ-ын төлөөлөгч,

2009-2013 онд аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч, Эрдэнэбулган сумын НАМЗХ-ны тэргүүн,

2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч,

2020 оноос Монгол Ардын Намын бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

2.Баян-Өлгий-Е.Зангар

Ес дэх удаагийн орон нутгийн сонгуулиар бүрдсэн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 28-нд болж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар Алданышын Бекарысыг сонгосон. Аймгийн ИТХ-ын 41 суудлын 23 нь Ардчилсан намын төлөөлөгч, 18 нь МАН-ын төлөөлөгч юм. Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс аймгийн Засаг даргад Есентайн Зангарын нэрийг дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжсэн.

Е.Зангар нь 1964 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Улсын багшийн дээд сургууль, Намын дээд сургуулийг төгссөн, багш мэргэжилтэй.

1991-1994 онд аймгийн Залуучууд-Спорт хорооны даргын орлогч, дарга,

1992 оноос "Самал" компанийн захирал,

2001-2007 онд аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн,

2007-2011 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга,

2011-2016 онд аймгийн Гаалийн газрын орлогч дарга,

2016-2020 онд аймгийн Ардчилсан намын даргаар, мөн

2016-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

3.Баянхонгор-Д.Мөнхсайхан

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Баянхонгор аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 23-нд болсон. Аймгийн ИТХ-д МАН-аас 23, АН-аас 12 төлөөлөгч сонгогдсон бөгөөд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар одоогийн Засаг дарга Д.Мөнхсайханыг улираан ажиллуулахаар сонгосон юм.

1977 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн. Ам бүл зургаа. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургуулийг 1994 онд, 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. Ажилласан байдал 2000- 2001 онд Аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтан 2001 – 2003 онд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад салбарын зохицуулагч 2003-2005 онд “Монгол шуудан” ХХК-ний салбарын захирал 2007- 2012 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2012 – 2018 онд “Их Богд зам” ХХК-ний захирал 2018 – 2020 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ний Санхүүгийн газрын захирал Нам, олон нийтийн байгууллагад ажилласан байдал 1998 онд МАН-ын гишүүн 2000 – 2005 онд Аймгийн АСЗХ-ны тэргүүлэгч 2005 – 2010 онд Аймгийн АСЗХ-ны тэргүүн 2010 – 2016 онд Аймгийн намын хорооны тэргүүлэгч 2017 оноос одоог хүртэл МАН-ын бага хурлын гишүүн, Аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга 2012 – 2016 онд Аймгийн Зүүний хүчний холбооны тэргүүн Гавьяа шагнал МАСЗХ-ны “Алтан од” МАН-ын “Хүндэт дэвтэр” МХГ-ын “Тэргүүний ажилтан”

4.Булган-Д.Пүрэв-Очир

Ес дэх удаагийн орон нутгийн сонгуулиар бүрдсэн Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан арваннэгдүгээр сарын 2-нд болж, Булган аймгийн Засаг даргаар 51.7 хувийн саналаар Дагвадоржийн Пүрэв-Очирыг сонгосон.

5.Говь-Алтай-Г.Чинбат

Ес дэх удаагийн орон нутгийн сонгуулиар бүрдсэн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 21-нд болж, нийт 29 төлөөлөгчөөс 28 төлөөлөгч санал хураан 63.2 хувийн саналаар Г.Чинбатыг аймгийн Засаг даргаар сонгосон. Тэрээр 2024 оны долоодугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд ийнхүү улиран томилогджээ.

6.Говьсүмбэр-Т.Бат-Эрдэнэ

Ес дэх удаагийн орон нутгийн сонгуулиар бүрдсэн Говьсүмбэр аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 21-нд болж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргаар Т.Бат-Эрдэнийг сонгосон.

1987 онд Дорноговь аймгийн Сүмбэр сум одоогоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн.

Боловсрол:

1994-2004 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р 10 жилийн дунд сургууль, 2004-2009 онд Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженерийн сургуулийг Инженер-эдийн засагч мэргэжлээр эзэмшсэн. 2013 онд Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын чиглэлээр мэргэшиж, 2021 онд тус сургуулийг Эдийн засгийн чиглэлээр магистр цолоо хамгаалсан.

Ажлын туршлага:

2009-2013 онд аймгийн ИТХ-д Орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн,

2013-2015 онд аймгийн Худалдан авах ажиллагааны албанд ахлах мэргэжилтэн, 2015-2020 онд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга,

2020 оноос Сүмбэр сумын Засаг дарга

7.Дархан-Уул-Б.Азжаргал

Ес дэх удаагийн орон нутгийн сонгуулиар бүрдсэн Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 17-нд болж, нийт төлөөлөгчдийн 52.5 хувийн саналаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг улираан сонгосон юм.

БОЛОВСРОЛ:

1989 - 1998 Дархан 1 дүгээр 10 жил

1998 - 2002 МУБИС

ТУРШЛАГА:

2002 - УИХ-ын Тамгын газар УИХ-ын бие төлөөлөгч

2004 - Дархан сумын ЗДТГ мэргэжилтэн

2005 - Дархан сумын ИТХ-ын дарга

2008 - Дархан сумын ЗДТГ Засаг даргын орлогч

2012 - Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч

2012 - Дархан сумын ЗДТГ-т Засаг дарга

2016 - Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч

2020 - Дархан-Уул аймгийн Засаг дарга

8.Дорноговь-О.Батжаргал

Ес дэх удаагийн орон нутгийн сонгуулиар бүрдсэн Дорноговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 97 хувийн ирцтэйгээр эхэлж, аймгийн Засаг даргаар Очирпүрэвийн Батжаргалыг сонгосон юм. Тэрээр 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг ийнхүү улиран томилжээ.

9.Дорнод-Ш.Ёл

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 16-нд болж, нийт 34 төлөөлөгчөөс санал хурааж 97 хувийн саналаар Шүхэртийн Ёлыг аймгийн Засаг даргаар сонгосон юм.

Шүхэртийн Ёл нь 1988-1998 онд Дорнод аймагт ЕБС, 1999-2003 онд ШУТИС, 2009-2010 онд Удирдлагын академи, 2009-2011 онд ШУТИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар төгсжээ. 2003-2006 онд Дорнод Нийтийн аж ахуй ОНӨҮГ-ын диспетчер, Хүний нөөцийн менежер, 2006-2012 онд "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-ын дарга, 2012-2016 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм.

10.Дундговь-С.Мөнхчулуун

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 28-нд болж, аймгийн Засаг даргаар С.Мөнхчулууныг 100 хувийн саналаар сонгосон юм.

Жамбалсүрэнгийн Мөнхчулуун эрх зүйч мэргэжилтэй, бакалавр, төрийн захиргааны удирдлагын магистр цолтой. 2006 оноос Дамно ХХК болон “Н Эй Би” ХХК-д мөн хуулийн зөвлөх, Дундговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн Засаг даргын орлогч, Намын хорооны даргаар ажиллаж байсан. 2004 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа.

Тэрээр 2012 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдсон, аймгийн Оюутан залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, МАН-ын бага хурлын гишүүн, НАМОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, НАМЗХ-ны тэргүүнээр тус тус сонгогдон ажиллаж байжээ.

11.Завхан-Г.Өнөрбаяр

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 22-нд болж, ИТХ-ын төлөөлөгчдийн 57.1 хувийн саналаар Г.Өнөрбаярыг дэмжсэн юм.

БОЛОВСРОЛ

1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

2001 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Сэтгүүлч мэргэжлээр

2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн магистрантур

2007 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн докторантур

2013 онд Японы Кюшүгийн их сургуулийн Хуулийн сургуулийг магистрантураар тус тус төгссөн.

АЖИЛ ЭРХЛЭЛТ

2001-2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд цагийн багш

2003-2005 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд дагалдан багш

2005-2007 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд багш

2007-2009 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд дэд профессор

2005-2006 онд Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн

2006-2007 онд Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга

2008-2009 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн

2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2013-2016 онд УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, ажлын албаны дарга

2016-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2023 оноос Завхан аймгийн МАН-ын хорооны дарга, МАН-ын бага хурлын гишүүн, Завхан аймгийн Засаг дарга

12.Орхон-Б.Зоригтбаяр

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Завхан аймгийн ИТХ-ын хуралдаан аравдугаар сарын 21-нд болж, 51.3 хувийн саналаар Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчид Бямбадашийн Зоригтбаярыг сонгосон.

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр нь 1983 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Эдийн засагч-хүн ам зүйч мэргэжилтэй. Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар 2016 оноос өнөөдрийг хүртэл томилогдон ажиллаж байсан юм.

13.Өвөрхангай-О.Пүрэвдорж

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 18-нд болж, төлөөлөгчдийн олонх нь буюу 82 хувь нь О.Пүрэвдоржийг Засаг даргаар сонгосон.

Очирын Пүрэвдорж нь:

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1979 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Эзэмшсэн боловсрол:

1987-1997 онд Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

1997-2002 онд Улаанбаатар хот, ШУТИС-ийг Авто инженер мэргэжлээр

2010-2011 онд Удирдлагын акедеми Төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

2003-2005 онд Аймгийн Мэргэжлийн Хяналтын газарт Улсын байцаагч

2005-2008 онд БНСУ-д ажиллаж амьдарсан

2008-2013 онд Аймгийн Тээвэр, авто замын газрын дарга

2013-2016 онд Аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга

2016-2020 онд Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч

2020 оноос Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.

Сонгуульт ажил:

2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга

2016-2022 онд Арвайхээр сумын МАН-ын хорооны дарга

2022-2024 онд аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга

2008-2024 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

2024 онд аймгийн МАН-ын дарга

14.Өмнөговь-Н.Энхбат

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Өмнөговь аймгийн ИТХ-ын хуралдаан аравдугаарын сарын 24-нд 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, төлөөлөгчдийн олонхын саналаар Н.Энхбатыг Засаг даргаар сонгосон.

Н.Энхбат нь 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-ийг Эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр төгсөж, дараа нь Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

2013-2014 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежмент мэргэжлээр төгссөн. 2014-2015 онд Англи улсын Оксфордод хэлний бэлтгэлд суралцан, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. 2018 онд Солонгос улсын Сөүл хотод Күүкмин Улс төрийн сургуульд Төрийн удирдлагын менежментээр мэргэжил дээшлүүлсэн.

2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч

2023 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга

2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдон ажилласан.

15.Сүхбаатар-М.Идэрбат

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 18-нд болж, Сүхбаатар аймгийн Засаг даргад М.Идэрбатыг сонгосон.

М.Идэрбат нь 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, 2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.

АЖЛЫН ТУРШЛАГА

2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш

2005-2008 онд Угсаатны зүйн музейн захирал

2008-2012 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга

2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга

2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

СОНГУУЛЬТ АЖИЛ

2008-2012 онд Баруун-Урт сумын Иргэдийн хурлын төлөөлөгч

2012-2024 онд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч

2008-2017 онд Баруун-Урт сумын Ардчилсан намын дарга

2017 оноос Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна.

16.Сэлэнгэ-Н.Лхагвадорж

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Сэлэнгэ аймгийн анхдугаар хуралдаан аравдугаар сарын 23-нд болж, аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг төлөөлөгчдийн 51.2 хувийн саналаар улираан сонгосон юм.

НАМТАР:

Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн.

1984-1994 онд Мандал сумын Ерөнхий боловсролын I дунд сургууль

2007-2010 онд “Их засаг” Олон улсын их сургуулийг "Эрх зүйч" мэргэжлээр

2015-2016 онд Удирдлагын академийг "Төрийн удирдлагын менежер" мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2005-2012 “Жаврай” ХХК-ийн захирал -2012-2016 УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч

2016 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга

2021 оноос Сэлэнгэ аймгийн Засаг дарга

СОНГУУЛЬТ АЖИЛ:

2009-2020 Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч

2009-2016 Мандал сумын НАМЗХ-ын дарга

2012-2016 НАМЗХ-ын бага хурлын гишүүн

2011 оноос одоог хүртэл Мандал сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн

2012-2017 Мандал сумын МАН-ын хорооны тэргүүлэгч

2015 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны гишүүн

2017 оноос Мандал сумын МАН-ын хорооны дарга

2020 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч

2021 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар ажиллаж байна.

17.Төв-Л.Төмөрчөдөр

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 29-ний өдөр болж, 52.5 хувийн ирцтэйгээр хуралдан Засаг даргаар Сэргэлэн сумаас сонгогдсон Лхагвасүрэнгийн Төмөрчөдөрийг сонгосон.

18.Увс-С.Батжаргал

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Увс аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 29-ний өдөр болж, 54.54 хувийн саналаар аймгийн засаг даргаар Сэмжидийн Батжаргалыг сонгосон.

-1982 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн,

-Нягтлан бодогч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй,

-Төрийн захиргааны болон улс төрийн албанд 22 жил ажиллаж байгаа туршлагатай,

-2016-2020 онд аймгийн ЗДТГ-ын дарга,

-2020-2024, 2024 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр,

-2020 оноос Аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.

19.Ховд-М.Амарсанаа

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Увс аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 25-нд болж,  22 дугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Морхын Амарсанааг Ховд аймгийн Засаг даргаар сонгосон.

М.Амарсанаа нь Ховд аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж буй бөгөөд аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдсон, 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.

20.Хөвсгөл-Л.Төмөрбаатар

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн анхдугаар хуралдаан арваннэгдүгээр сарын 1-нд болж, хуралдаанаар төлөөлөгч нарын 63,41 хувийн саналаар Л.Төмөрбаатарыг Засаг даргаар сонгосон.

Л.Төмөрбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр найм дахь удаагаа сонгогдож буй бөгөөд  Шинэ-Идэр сумын Засаг дарга, 2016-2020 онд Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.

21.Хэнтий-Д.Аюурбунь

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хэнтий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 24-нд болж, 100 хувийн ирцтэйгээр хуралдан, олонхийн саналаар Д.Аюурбунийг Засаг даргаар сонгосон юм.

Түүний хувьд 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013-2016 онд Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд "Жи Мобайл" ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд "Магнай Трейд" ХХК-ны Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал, 2020 оноос одоог хүртэл "Хаан ойл групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна.