Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д Улсад ажлын айлчлал хийж, “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцохоор Шанхай хотноо ажиллаж байна. Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаас хүлээгдэж байгаа хамгийн гол үр дүн бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн баримт бичигт Хятадын талтай гарын үсэг зурах юм. Тэрээр өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахын нэг нь энэхүү усан цахилгаан станын төслийг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээр. Уг төсөл нь гурван аймгийн дөрвөн сумын газар нутаг дэвсгэрийг дамнасан томоохон бүтээн байгуулалт юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Алтай, Улиастайн эрчим хүчний системд нийлүүлж, импортоор цахилгаан худалдан авдаг байдлыг халах ач холбогдолтой. Нийт 90 мВт-ын хүчин чадалтай. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжсэнээр эдийн засгийн хувьд дараах үр дүнгүүд бий болох юм.