The MongolZ "Thunderpick World Championship 2024" тэмцээнд түрүүлж, аваргын цом, 500 мянган ам.долларын /1.7 тэрбум төгрөг/ эзэн боллоо. Энэхүү амжилтыг үзүүлснээр дэлхийн чансааны 5-р байр руу дэвшсэн юм.
"The MongolZ" баг урилгаар оролцсон бөгөөд финалд Данийн "HEROIC" багийг 3-1 (Dust II 13-8, Ancient 6-13, Anubis 13-11, Mirage 13-2) харьцаагаар хожиж аваргаллаа.