Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу ирэх арваннэгдүгээр сарын 2-ны бямба гарагт тохиож байна. Энэ өдрийг 2012 оноос Монгол бахархалын өдөр хэмээн нэрлэж бүх нийтээрээ амарч, үндэсний бөхөө барилдуулан тэмдэглэдэг болсон. Энэ жилийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулахаар болжээ.
Монголын бахархлын өдөрт зориулсан барилдаанд дараах бөхчүүд түрүүлж байлаа.
2012 - Ч.Санжаадамба
2013 - Ч.Санжаадамба
2014 - Ө.Бат-Орших
2015 - П.Бүрэнтөгс
2016 - Р.Пүрэвдагва
2017 - Н.Ганбаатар
2018 - Д.Анар
2019 - Н.Баярбаатар
2020 - Болоогүй
2021 - Болоогүй
2022 - П.Бүрэнтөгс
2023 - Ц.Бямба-Отгон