Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авдаг. Тэгвэл уг  хуулийг хүчингүй болгохоор иргэдийн саналыг цуглуулж эхэлжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-д "Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс"-өөс НДШ суутган тооцох заалтыг хүчингүй болгож, зөвхөн байнгын ажлын байр буюу Хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдож байгаа цалингаас авдаг болгон өөрчлөх гэж буй юм.

Хуульч О.Батхүү "Нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авч байгаа нь зөвхөн НДС-гийн орлогыг бүрдүүлэх санаа зорилготой. Зүйл нь Хөдөлмөрийн хуулийн дагуу байгуулсан, байнгын ажлын байр буюу цалинтай холбоотой орлогоос НДШ авах ёстой бөгөөд давхардуулан авах хууль бус агуулгатай байна. Дэлхийн улс орнуудад ийм зохицуулалтаар явдаг бөгөөд зөвхөн Монгол Улсад иргэдийг хохироох хууль үйлчилж байна. Иймд хуулийн дээрх заалтыг хүчингүй болгох шаардлагатай байна" хэмээжээ.

Өргөдлийг дэмжиж одоогоор 2991 хүн санал өгсөн байна. 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж чадвал УИХ-аар хэлэлцэх юм.

Дэмжиж гарын үсгээ зурахыг хүсвэл энд дарж нэгдэх боломжтой.