Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. Тэгвэл нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин нарыг томилжээ.
Т.Даваадалай нь “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” төслийн захирлаар ажиллаж байв. А.Амартүвшин нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан юм.