НИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын даргаар А.Баярыг сонгосон бол сая Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг нэр дэвшүүллээ. Түүнтэй хамт нэгэн нэгнийг өрсөлдүүлэн нэр дэвшүүлэх саналтай төлөөлөгч байсангүй. Тиймээс Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай тогтоолыг баталлаа.
НИТХ дээрх шийдвэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжлан, томилуулах юм.