Эмийг жортой, жоргүй олгох талаар цахим ертөнцөд маргаан өрнөж буй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас хэлэхдээ "Бүх эмийг жороор олгоно" гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд бий болж байна. Манай улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг. Харин 1100 гаруй нь жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгогдож байна" гэж мэдэгдээд буй.

Тэгвэл таны авахыг хүссэн эм жортой, жоргүй эсэхийг энд дарж харах боломжтой.