Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгууль ирэх долоо хоногийн баасан гаригт /2024.10.11/ болно. Үүнтэй холбогдуулан нийслэлд аравдугаар сарын 10-12-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай хотын даргын захирамж гарчээ.
Мөн соёл, урлаг, үзвэр спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй аж.