"Орфей" театрын ээлжит уран бүтээл "Амьдрахуй" драмын жүжиг энэ сарын 1-нд нээлтээ хийж, үзэгчдийн хөл хөдөлгөөн ихтэй байна. Жүжгийн гол Фуй Гүйгийн дүрийг амьдруулж буй жүжигчин Д.Баттөмөр "Үй Хуагийн эх зохиол, Жан Имоугийн хийсэн киног шимтэн үзэж байсан бол энэ удаад хэрхэн тайзны жүжиг болон  “амьдрахыг” тольдох бүрэн боломж нээгдлээ. Үзэгч түмэн олон маань амьдралын утга учир, хүн байхын мөн чанарыг энэ жүжгээр дамжуулан ойлгож, өөрсдийн ертөнцөд нэгээ­хэн том гэрлийг тусгах болов уу. Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм. Эцэст нь халуун дулаан амьд харил­цаанд ухаарал бодрол, уянга, хайр бүг­дийг өгүүлсэн “Амьдрахуй” жүжгийг хүрэлцэн ирж үзээрэй гэж хэлье" хэмээж буй.

Жүжгийн тасалбар суудлын зэрэглэлээс хамааран 30-60 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг portal.mn сайтаар захиалах боломжтой.

Уран бүтээлчдийн бүрэлдэхүүн:

Найруулагч М.Батболд

Продюсер Т.Ариунчимэг

“Фуй Гүй”-ийн дүрд жүжигчин Д.Баттөмөр“Жя Жэн”-ийн дүрд жүжигчин Д.Ганцэцэг

“Хүү – Ёу Чин”-ийн дүрд жүжигчин Г.Отгонбат

“Охин – Фэн Шя”-ийн дүрд жүжигчин Б.Должинсүрэн

“Фуй гүйгийн хадам аав”-д жүжигчин Ц. Төмөрбаатар

“Фуй гүйгийн ээж”-д жүжигчин Б.Нармандах

“Фуй гүйгийн аав”-д жүжигчин Г.Мягмарнаран

“Лүн эр”-ийн дүрд жүжигчин Ө.Мөнгөнтулга

“Ван Ши”-гийн дүрд жүжигчин Д.Мөнхтөмөр

“Тоглоомын даамал буюу Банкир”-ын дүрд жүжигчин М.Мөнхбат

“Хотын захирагч Чун Шэн”-ийн дүрд жүжигчин Ц.Төгсбилэгт

“Сумангийн дарга”-ын дүрд жүжигчин Б.Оюунбаатар

“Эмч”-ийн дүрд жүжигчин Б.Одгэрэл нар тоглож буй.