Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн академийн өргөн чөлөөний авто зам, Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ. Засварын ажлын нэгдүгээр хэсэг буюу Чулуун овооноос ДХИС хүртэлх авто замыг аравдугаар сарын 6-ны 23.00 цагаас 8-ны 23.00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тодруулбал,
Нэгдүгээр хэсэг: Чулуун овооны тойргоос Дотоод хэргийн их сургууль хүртэл
Хоёрдугаар хэсэг: Дотоод хэргийн их сургуулиас “Оргил” худалдааны төв хүртэл
Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан зөвлөлөө.
