"Харандааны хаан" үзэсгэлэн маргааш буюу аравдугаар сарын 2-нд Монголын уран зургийн галерейн гурван давхарт 17.00 цагаас нээлтээ хийнэ.
Уг үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд 2020 онд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч, 50 орчим бүтээлийг дэлгэж байжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд "Харандааны гүнж" хэмээн нэрийддэг Б.Бүжүүлэнгийн уран бүтээлийг дэлгэн харуулах юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр үзэсгэлэнгийн талаар "Хүн бүр дотор сэтгэл зүрхэндээ уран бүтээлч болж төрдөг бөгөөд түүнийг сэхээж хөгжүүлэхийн чухлыг ойлгуулж мэдрүүлсэн энэ үзэсгэлэн танд ч бас чухал нөлөөлөл үзүүлж чадна хэмээн найдна" хэмээжээ. Үзэсгэлэн аравдугаар сарын 9-нийг хүртэл үзэгчдийн хүртээл болно.