2024 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентын анхны ээлжит чуулганыг өнөөдөр нээж байна. Хуулийн дагуу намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нээс эхэлж, 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан байдаг.
Чуулганы нээлтэд Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайд нар, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцож байна.