Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ. Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр ахмадууддаа зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ.