УИХ дахь хоёр намын бүлэг өнөөдөр хуралдана. 126 гишүүнтэй шинэ парламентад АН, МАН хоёр бүлэг байгуулах эрхтэй болсон. Харин найман суудал авсан ХҮН нам, тус бүр дөрвөн суудал авсан ИЗНН, "Үндэсний эвсэл" бүлэг байгуулах эрхгүй үлдсэн. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн шинэчлэлээр 10 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулахаар хуульчилсан юм. Тиймээс шинэ парламентад 10-аас дээш суудал авсан МАН, АН хоёр бүлэг байгуулсан билээ.
Намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана. УИХ-аар энэ долоо хоногт 2025 оны төсвийн төслүүдийг хэлэлцэх юм.