Meta компанийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө "Metaverse" төслөө танилцуулснаас хойш зургаа дахин нэмэгдэж 201 тэрбум долларт хүрсэн тухай Bloomberg мэдээллээ.
Цукерберг одоогоор тэрбумтнуудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна. Дөрөвдүгээр сард тэрээр гуравдугаар байрт орж 2020 оноос хойш анх удаа хөрөнгөөрөө Илон Маскаас илүү гарч байв.
Шинжээчдийн үзэж байгаагаар Meta Platforms компанийн хувьцааны үнэ дээд амжилт тогтоосноор бизнесмэний хөрөнгө ихээхэн өссөн аж. Өөрөөр хэлбэл, Цукербергийн хөрөнгө хоёр жил хүрэхгүй хугацаанд бараг зургаа дахин нэмэгдсэн байна.
Он гарснаас хойш Meta Platforms компанийн хувьцааны үнэ 60 хувиар өсөөд буй. Марк Цукерберг Meta Platforms компанийн 13 хувийг эзэмшдэг бөгөөд түүний хөрөнгө нэгдүгээр сарын 1-нээс хойш 73.4 тэрбум доллараар нэмэгджээ.