Neuralink компани хараагүй хүмүүст зориулсан Blindsight гэх шинэ суулгацаа турших сайн дурынхныг хайж байгаа тухай Илон Маск Х сүлжээгээр зарлалаа. Тус компани хараагүй хүмүүст зориулан тархины суулгац бүтээж буйг Маск аль эрт гуравдугаар сард зарласан билээ. Чипний тусламжтайгаар төрөлхийн хараагүй хүмүүс ч харах боломжтой төдийгүй суулгацыг хэдийн сармагчингууд дээр туршсан болохыг Маск хэлж байв.
Гэхдээ чипийг хүний тархинд хэзээ суулгах талаар Neuralink тодорхой мэдээлээгүй байна. Одоогоор Америкийн Хүнс, эмийн хяналтын алба дээрх суулгацыг "цоо шинэ төхөөрөмж" гэж тодорхойлж байна.