Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчлэхээр болжээ. Тодруулбал, есдүгээр сарын 20-ны 22.00 цагаас 23-ны 06.00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм. Иймээс иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.