Ази фармаас Улаанбаатар сувилал хүртэлх авто замыг өнөөдөр орой хааж, шинэчилнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Ази фармаас Улаанбаатар сувилал хүртэл буюу хороолол дундах авто замыг есдүгээр сарын 13-ны 22:00 цагаас есдүгээр 16-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэх аж. Замын хөдөлгөөнийг хаасан хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.