Франц улсын нийслэл Парис хотноо паралимпын наадам долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Манай тамирчин Олон улсын хэмжээний мастер, тэргэнцэртэй гүйлтийн тамирчин П.Энхманлай өнөөдөр T-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100м зайд уралдсан юм. Тэрээр энэ төрөлд 10-р байр эзэлж, тэмцээнээ өндөрлүүллээ. Түүний өрсөлдсөн төрөлд нийт 10 тамирчин оролцсон юм. T53 ангилал нь биеийн доод хэсэг, хөлийн хөдөлгөөний хувьд бэрхшээлтэй хүмүүсийг хамааруулдаг тэргэнцэртэй ангилал аж. Эдгээр тамирчид зөвхөн мөр, гарын хүчийг ашиглан уралддаг бөгөөд тэргэнцрийн урд дугуйн чиглэлийг өөрчлөхийн тулд гараа оролцуулдаг онцлогтой.
П.Энхманлайгийн хувьд "Токио-2020" зуны паралимпийн XVI наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай тамирчин билээ.