Байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд спортын мастер Д.Сэлэнгээ БНХАУ-ын тамирчин Ву Чун Янд 6:4 онооны харьцаагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө цэц сорьсон. Тэрээр хүрэл медалийн төлөө Риогийн паралимпын хүрэл, Токио, Лондонгийн паралимпын мөнгөн медальт, 2017 оны дэлхийн аварга Италийн 38 настай Элизабета Миньотой цэц сорьж 6-2 харьцаагаар ялагдаж дөрөвдүгээр байр эзэлсэн.