Өнөөдрийн 15:31 цагт Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай "Шамбала" хотхоны барилгын гадна талын фасад шатаж байна гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар анги, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Тухайн барилгын гадна фасад болон гараашийн дээврийн хэсэг шатаж байсан. Нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн 1, 2 дугаар тасаг, авто механик шаттайгаар ажиллаж байна. Гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна" гэлээ.
