Монгол улс “Дэлхийн донорын өдөр”-ыг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил уг өдрийг “Цус бол амьдралын амин холбоо” уриан дор тэмдэглэн, өнгөрүүллээ.
Уг өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт жил бүр цусаа бэлэглэдэг таван донорт хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар урамшуулжээ.
Тодруулбал, Онцгой байдлын дэд хурандаа Н.Чанцал, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын ахмад Р.Батсайхан, техник тоног төхөөрөмж хариуцсан инженер, онцгой байдлын ахмад М.Мөнхбат, ГТУ 32 дугаар ангийн салаан захирагч, онцгой байдлын ахмад Б.Мягмаржав, ЭХАС-ын жолооч, холбоочин, онцгой байдлын ахлах ахлагч Э.Болдбаатар нарт хүндэтгэл үзүүлэв.
Сонирхуулахад, Хэнтий аймаг нийт 747 донортой бөгөөд тэдний 792 нь Чингис хаан хотод амьдардаг.