Хууль бусаар тарвага агнасан этгээдэд торгууль, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж төлүүлнэ. Монгол улсын засгийн газрын өнгөрсөн оны долоодугаар сарын 5-ны 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталснаар тарваганы үнэлгээ 410 мянган төгрөг болсон юм. Энэ нь амьтан тус бүрийг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн үнэлгээ юм.

Иймээс хүн бүр байгаль орчин, ан амьтнаа хайрлахын зэрэгцээ эдийн засаг, эрүүл мэндээ бодож хууль бусаар тарвага агнаж хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.