"ПАРИС-2024" зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд өрсөлдсөн Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөх Зики Фэнд ялагдсанаар шагналт тавдугаар байранд шалгараад буй. Тэрээр 4:6 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Энэ удаагийн олимп түүний хувьд анхных байв.
Хэдийгээр тэрээр шагналт байранд шалгарч чадаагүй ч Дархан аварга Н.Батсуурь түүнд хувиасаа хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудастаа ийнхүү нийтэлжээ.