Улаанбаатар хотноо энэ сарын 10-11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт "FIBA 3X3 Sukhbaatar Challenger 2024" тэмцээн болно.
Уг тэмцээнд Швейцарын Лузанн, Сербийн Лиман, тэргүүтэй 11 улсын 16 баг өрсөлдөх юм. Манай улсаас нийт дөрвөн баг оролцоно. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт ирж, багуудаа дэмжихийг уриаллаа.