Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2024" өчигдөр Хүй долоон худагт эхэлсэн. Наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх зодоглосон бөгөөд өчигдөр нэг, хоёрын даваа болсон. Өнөөдөр гурвын даваа болсон бөгөөд гурвын давааны дараагийн байдлаар улсын заануудаас М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, С.Сүхбат, Ц.Одбаяр нар үлдээд байна.

Одоогоор бөхийн барилдаан 64 өвөрмонгол бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.