Эрдэнэт хот "Илгээлтийн эзэд" 50 жил, Хангайн бүсийн хурдан морины уралдаанд зориулсан барилдаанд 256 бөх зодоглосон. Уг барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Хүч" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, Орхон аймгийн Цагдаагийн газрын бөх аймгийн өсөх начин О.Баярбаасан найм давж түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэсэн. Тэгвэл аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн бай болох дөрвөн сая төгрөгөө улсын начин, талийгаач Ө.Батзулын гэр бүлд хандивласан байна.