“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр \2024.08.03\ эхэлнэ. Монголын баг тамирчдын тухайд С хэсэгт сугалаа татсан. Тэд Израилын багтай учраа таарсан. Ялалт байгуулбал Францын шигшээ багтай хүч үзнэ. Израилын багтай өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтжээ.
Эмэгтэй
-57 кг Олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам
-70 кг Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн
+70кг Олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн
Эрэгтэй
73 кг Монгол Улсын гавьяат тамирчин Ё.Басхүү
-90 кг Олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр
+90кг Олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн
