Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-MONGOLIA цахим системээр хүлээн авч буй. Түүнчлэн хаягийн шилжилт хөдөлгөөн хийх гэж буй эцэг эхчүүд дараах зүйлийг анхаарахыг Боловсролын ерөнхий газраас санууллаа. Тодруулбал,
- Цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлд 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдана
- Орон нутгийн хаягтай иргэн Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай
- Түр оршин суугчийн хүүхэд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлт зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.