Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 1-ний пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны даваа гарагаас эхлэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн.
Бүртгэлийг emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явуулна.
Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д "Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно" гэж заасны дагуу хамран сургах тойргийг тогтоожээ.