Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдааны үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмчлөлийн маргаантай холбоотой асуудлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр мэдээлэл өглөө. Тэрээр "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмчлөлийн маргаантай холбоотой асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Нийслэл 100 хувь өмчдөө буцаан авсантай холбоотойгоор наадмаар багагүй хөрөнгө оруулалт хийж засаж сайжруулсан" гэлээ.