Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Нарийн бургаст” гэдэг газар бага хэмжээний унанги мод шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 16:40 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтантай хамтран 10 км замыг туулан 19:10 цагт очиход 0.3 га орчим газар унанги мод шатаж байсныг 20:50 цагт цурамд оруулж, 22:03 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн байна.