Сайншанд, Замын-Үүд чиглэлийн авто замын 577-579, 597-598, 589-590, 634-635км-т өчигдөр үер бууж замын хөвөө, далангийн хажуу налуу угаагдах, шуудуу элсээр дүүрэх зэрэг эвдрэл үүсжээ.

Зам хариуцагч "Борхойн зам" ХХК авто замын бэлэн байдлыг хангуулахаар шуурхай ажиллаж байгаа тул иргэд, тээвэрчид анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө.

Түүнчлэн бямба гарагт Мөрөн-Хатгал чиглэлийн авто замд нийт зургаан гүүр, 87 ус зайлуулах хоолой байдгаас Мөрөн хот талаас 14 дахь км-т байрлах үер бууж, Хужиртын амны төмөр бетон гүүрний хайс, хашлага усанд угаагдаж, унажээ.

Одоогоор тус гүүрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн нэвтрүүлж байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.