Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулах үеэр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалингийн өсөлтийн талаар мэдээллээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 2.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар буюу 452,9 мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин голч цалин 1,8 сая төгрөг байна. Тус тооцооллыг НДЕГ-ын шимтгэл төлөлтийн тайланд тусгасан 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтээс гаргасан бөгөөд нийт 50,2 мянган ААН, байгууллагын 753,4 мянган ажилтныг хамруулан гаргасан байна. Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2020 оноос 87.1 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 32.4 хувиар нэмэгдсэн байна. Салбараар авч үзвэл, уул уурхайн олборлолтынх дунджаар 5,6 сая төгрөгийн цалинтай байгаа бол зочид буудал, хоолны үйлчилгээнийх 1,3 сая төгрөг байна.