Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг долоодугаар сарын 1-нд товлосон боловч хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гарган, хурлыг долдугаар сарын 18-ны 13.30 цагт хүртэл хойшлуулсан юм. Улмаар шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч нэг цагийн хугацаатай завсарлаад байна.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаадугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлогдсон. Гэсэн ч шүүх хуралдаан өнөөдөр буюу долоодугаар сарын хүртэл хойшилсон. Уг шүүх хуралдааныг зарим хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй явуулах талаар хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй юм.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг.