Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Бугант багийн "Марзын гарам" гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг долоодугаар сарын 16-ны өдрийн 12:05 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч “Баянсуудал” ойн мэргэжлийн анги, “Жаврай” ойн мэргэжлийн ангийн алба хаагчид, Улаанбаатар Төмөр замын "Мод боловсруулах үйлдвэр"-ийн ажилтанууд хамтран долоодугаар сарын 16-ны өдрийн 12:05 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар өчигдөр буюу 07.17-ны өдрийн 09:30 цагт цурамд оруулан 14:22 цагт бүрэн унтрааж Ерөө сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар түймэрт хоёр га орчим талбай өртөж шатсан.