Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн "Марзын гарам" гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр 12:05 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч , “Баянсуудал” ойн мэргэжлийн анги, “Жаврай” ойн мэргэжлийн анги, Улаанбаатар Төмөр замын "Мод боловсруулах үйлдвэр"-ийн ажилтанууд хамтран түймрийг унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.