АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг хэдхэн цагийн өмнө Пенсильвани мужийн Батлер хотод болсон сонгуулийн арга хэмжээний үеэр үг хэлж байхад буун дуу гарчээ. Энэ үеэр Дональд Трамп газарт унасан бөгөөд тусгай албаныхан түүнийг нүүлгэн шилжүүлэхэд тэрбээр босож, сонгогчид руу гараа атган өргөсөн байна. Харин чих нүүр нь цус болсныг эх сурвалжууд мэдээлсэн.

Тэгвэл энэ үеэр Дональд Трампын арга хэмжээнд оролцож байсан нэг иргэн амиа алдсан байна. Тэрээр 50 настай, эрэгтэй Кори Комператор гэгч байсан бөгөөд буун дуу сонсогдох үеэр гэр бүлийнхнийгээ биеэрээ халхлан хамгаалж байгаад суманд оногдсон байна. Кори Комператор сайн дурын гал сөнөөгч байжээ.