Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлээд буй.
Энэ сарын 16-наас эхлэн 14 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлыг танилцуулж байна. Дараах байршилд энэ сарын 16-30 хүртэл халуун ус хязгаарлана.