Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа үргэлжилж байна.
Зургаагийн даваанд улсын харцага Г.Ганхуяг шинээр улсын начин цолны болзол хангасан аймгийн арслан Т.Довчинсэмбээгээр зургаа давж, шөвгийн 8-д үлдлээ. Тэрбээр өнгөрсөн жил улсын харцага цол авсан бөгөөд энэ жил цолоо баталлаа.